/ Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ, АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ, АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ, АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ, АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

     Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
       Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс Завхан аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг шалгаж байна.
      Шалгалтад цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварын түвшин, компьютерын мэдлэг, гадаад хэлний мэдлэг, сэтгэх бодох чадвар, бие бялдарын шалгуур үзүүлэлт зэргээр шалгалт өгч, мэргэшлийн түвшингээ үнэлүүлэн, сэтгэл зүйн судалгаа, оношлогоо болон удирдах ажилтнуудын манлайлал ажлын ур чадварт үнэлгээ өгөх санал асуулгад оролцлоо.
      Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын даргын нэрэмжит төлөвлөгөөт шалгалтыг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн явуулах тул иргэд та бүхэн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол хүсэлтээ 99168054, 99127338 дугаарын утсаар өгөх боломжтой.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна