/ “МАРШ ТАКТИК тусгай бэлтгэлжилтийн болон СПОРТЫН ЦОГЦОЛБОР" тэмцээн зохион байгуулагдлаа.

“МАРШ ТАКТИК тусгай бэлтгэлжилтийн болон СПОРТЫН ЦОГЦОЛБОР" тэмцээн зохион байгуулагдлаа.

     Завхан аймгийн цагдаагийн газрын 100 жилийн ойн нэрэмжит, Зэвсэгт хүчний 103 жил хүрээнд “Монгол цэргийн өдөр”-т зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 2024 оны аварга шалгаруулах марш тактик болон спортын цогцолбор тэмцээн энэ оны 03 дугаар сарын 10-аас 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
    Энэхүү тэмцээн спортын 8 төрөлд 15 байгууллагын 11 баг, тусгай бэлтгэлжилтийн тэмцээний тасгийн төрөлд 5 байгууллагын 8 баг, ганчаарчилсан 3 төрөлд 15 алба хаагч нийт 15 байгууллагын 350 орчим тамирчин өрсөлдснөөс тус цагдаагийн газраас оролцсон баг тамирчид 5 төрөлд тэргүүн байрт, 4 төрөлд дэд байрт, 2 төрөлд гутгаар байрт шалгарсанаар багийн дүнгээр тэргүүлж шилжин явах цомыг гардлаа.
Дэд байрт аймгийн Прокурорын газар, гутгаар байрт Зэвсэгт хүчний 325 дугаар анги тус бүр шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э