/ Мэдээ мэдээлэл / "ИЖИЙ ТАНДАА МӨРГӨМҮҮ" ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

"ИЖИЙ ТАНДАА МӨРГӨМҮҮ" ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

      Завхан аймаг дахь Цагдаагийн газраас "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан "Ижий тандаа мөргөмүү" хүндэтгэлийн арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний зорилго нь эх үрийн хайр хүндлэлийг бадрааж, ижий нарын цагдаагийн алба, үр хүүхдүүдээрээ бахархах бахархалыг алдаршуулан, тэдэнд хүндэтгэл үзүүлэхэд чиглэгдлээ.
"Ижий тандаа мөргөмүү" хүндэтгэлийн арга хэмжээний үед "Улаан хивсний ёслол", Цагдаагийн газрын "Жанжин туг"-нд хүндэтгэл үзүүлэх ёслол, хүндэтгэлийн зоог барих зэрэг ажлуудыг зохион байгуулж, Хөгжимт жүжгийн театрын дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Одгэрэл, Р. Отгончимэг нар болон Цагдаагийн газрын "Энхийн харуул" хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Ийнхүү цагдаагийн газраас "Ижий тандаа мөргөмүү" хүндэтгэлийн арга хэмжээг 2 дахь жилдээ зохион явууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна