/ Мэдээ мэдээлэл / “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.

          Завхан аймаг дахь Цагдаагийн газраас “Бяцхан зорчигч" аяны хүрээнд Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдөр “Замын хөдөлгөөний цагаан толгой” уралдаант тэмцээнийг Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн зааланд зохион явууллаа.
        Тэмцээнд Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн төлөөлөл 3 баг, Тосонцэнгэл сумын цэцэрлэгүүдийн төлөөлөл 1 баг, нийт 4 баг оролцож авхаалж самбаа хурд хүчээ сорьсоноос Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн “Шинэ цагдаа” баг түрүүлж, шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, Улиастай сумын 8 дугаар цэцэрлэгийн “Бид бүгдийг чадна”, Тосонцэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн “Шонхор” багууд удаалж, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл үнэ бүхий зүйлээр, тусгай байранд Улиастай сумын 3 дугаар цэцэрлэгийн “Дуулга” баг шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр тус тус шагнууллаа.
           Мөн тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд, багачуудаас “Хамгийн шилдэг багийн ахлагч”-аар Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн “шинэ цагдаа” багийн ахлагч Ёндонжамцын Галбадрах шалгарлаа.
         Тэмцээнд оролцсон хүүхэд бүрт хамтран ажиллагч байгууллагуудаас гарын бэлэг гардууллаа.
Тэмцээнд хүүхэд багачуудаа дэмжин идэвхитэй оролцуулсан багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, цагдаагийн алба хаагч нартаа талархал илэрхийлж, амжилттай оролцсон нийт хүүхэд багачууддаа эрүүл энхийг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна