/ ГУРВАН АЙМГИЙН НУТАГ ДАМЖИН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

ГУРВАН АЙМГИЙН НУТАГ ДАМЖИН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

      Тус цагдаагийн газраас "Мал хулгайлах" гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдээс төлбөртэй мэдээлэл авах, малчдын бүлгийг үйл ажиллагааг идэвхжүүлэх, мал махны зах, үйлдвэр худалдааны газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
     Дээрх арга хэмжээний үр дүнд Увс аймаг, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Яруу, Ховд аймгийн Дөргөн, Мянгад сумдын нутгийг дамжин 2019 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын хооронд Завхан аймгийн харьяат иргэн Д, Н, М нар 4 удаагийн үйлдлээр иргэдийн 23 тооны үхрийг бүлэглэн хулгайлсан болохыг илрүүлэн шалгаж байна.
    Малчид та бүхэн мал сүргээ байнгын хариулгатай байлгаж Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э