/ ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООН АЖИЛЛАЖ БАЙНА

ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООН АЖИЛЛАЖ БАЙНА

        Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг дахин шинжлүүлэхээр хүргүүлсэн. Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сум руу орох, гарах болон доторх хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлалаа.
       Завхан аймгийн шуурхай штабын гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор Улиастай сумын 9 цэгт цагдаагийн газрын 24 алба хаагч, онцгой байдлын 7 алба хаагч, үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн мэргэжлийн анги байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэн гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөн, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э