/ Иргэдийн анхааралд

Иргэдийн анхааралд

      Аймгийн онцгой комиссын энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотоос Завхан аймагт оршин суух иргэдээ нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл татан авах” тухай шийдвэр гарсан.
Тус цагдаагийн газраас татан авалттай холбоотойгоор өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Улиастай чиглэлийн 2 нийтийн тээврийн хэрэгслээр ирсэн 84 зорчигчийг хүлээн авч, гэрийн тусгаарлалтад шилжүүлэх ажил арга хэмжээг аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулсан.
Аймгийн хэмжээнд голомт бүхий бүс нутгаас ирсэн, гэрийн тусгаарлалтад байгаа нийт 373 иргэнд цагдаагийн газар болон 42 төрийн байгууллагын 510 энгийн ажилтан алба хаагчид өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн аймгийн онцгой комиссын шийдвэр, гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөн, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.
Амар тайван амьдралын төлөө хамтдаа хичээцгээе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э