/ УЛИАСТАЙ СУМАНД ГАЦСАН ИРГЭДИЙГ 11 САРЫН 29-НИЙ ӨДРИЙН 22:00 ЦАГ ХҮРТЭЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДАГУУ НЭГ УДАА НЭВТРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

УЛИАСТАЙ СУМАНД ГАЦСАН ИРГЭДИЙГ 11 САРЫН 29-НИЙ ӨДРИЙН 22:00 ЦАГ ХҮРТЭЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДАГУУ НЭГ УДАА НЭВТРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

     Завхан аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ын өнөөдрийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Сумдаас Улиастай суманд ирсэн иргэд, сургуулийн хүүхдүүдэд энэ амралтын өдрүүд буюу 11 сарын 28, 29-ний өдрүүдэд нэг удаа буцах зөвшөөрөл олгоно.
2. 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Улаанбаатар хотод гацсан иргэд ирэх тул бэлтгэл ажлыг хангах үүднээс Улиастай сумаас бусад сум руу хүн хүргэж өгөөд буцаж ирэх хөдөлгөөнийг 11 сарын 28, 29-ний өдрүүдэд тусгай зөвшөөрлийн дагуу нэг удаа нээхээр шийдвэрлэв.
3. Дээрх шийдвэртэй холбогдуулан Улиастай сумын зургаан багийн төв дээр “Зөвшөөрөл олгох цэг”-ийг 11 сарын 27-ны өдрийн 17:00 цагаас эхлэн ажиллуулахаар боллоо.
4. Зөвшөөрлийг 11 сарын 27-ний өдрийн 17:00 цагаас 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл олгох бөгөөд зөвшөөрөл авах жолооч нар өөрийн иргэний үнэмлэх, хамт зорчих /хоёр хүртэлх/ иргэдийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус бүрдүүлнэ.
5. Иргэд 11 сарын 29-ний өдрийн 22:00 цагаас өмнө буцаж орохыг зөвшөөрнө.
/Жич: Зөвшөөрлийг 11 сарын 27-ны өдрийн 17:00 цагаас эхлэн маргааш буюу 11 сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл багийн төвүүд дээр олгохыг онцгойлон анхаарна уу/
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э