/ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ

       Завхан аймгийн хэмжээд 2020 оны эхний 8 сарын байдлаар 184 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 8.9 хувиар өссөн байна. Хулгайлах гэмт хэрэг 42 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 хэргээр буюу 20 хувь, үүнээс хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 36 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 хэргээр буюу 5.8 хувиар тус тус өсчээ. Харин мал хулгайлах гэмт хэрэг 19 бүртгэгдсэн нь 3 хэргээр буюу 13.7 хувиар буурсан байна. Иймд иргэд та бүхэн өөрсдийн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэн, орой үдшийн цагаар амбаар саваа найдвартай цоож цуургаар бөхөлж, гэр орноо эзэнгүй орхихгүй байхыг Завхан аймаг дахь Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э