/ ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2020" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2020" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2019 оны А/93 дугаар тушаалаар хэсгийн төлөөлөгч нарын дунд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг ур чадварыг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилгоор тус цагдаагийн газраас "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020" тэмцээнийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 19-ний хооронд 8 төрлөөр зохион байгууллаа.
      Тэмцээнд 22 сумын хэсгийн төлөөлөгч оролцсоноос:
Тэргүүн байранд: Яруу сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Доржготов Дэд байранд: Цэцэн-Уул сум дахь хэсгийн, цагдаагийн ахмад Н.Эрдэнэбат Гутгаар байранд: Тэлмэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэбаяр Тусгай байранд: Шилүүстэй сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Асылбек нар шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Шагналыг Завхан аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу гардуулж баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧДЫНХАА АЖИЛД НЬ АМЖИЛТ, АМЬДРАЛД НЬ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э