/ ЕСДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС АРАВДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРҮҮДЭД ХАТАВЧИЙН ДАВААГААР ЗОРЧИНО

ЕСДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС АРАВДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРҮҮДЭД ХАТАВЧИЙН ДАВААГААР ЗОРЧИНО

       Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа 2020 оны наймдугаар сарын 31-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат- Эрдэнэ, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа нартай уулзаж Загастайн давааны замын ажлыг эрчимжүүлэх, Хатавчийн давааны замыг засах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар саналаа танилцуулж, Загастайн давааны  67 километр хатуу хучилттай авто зам барилгын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “СССС” ХХК-ийн удирдлагуудтай хамтарсан уулзалт зохион байгуулсан билээ. Тус уулзалтын дагуу есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаагаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж авто зам барилгын ажилтай газар дээр нь танилцсанаас гадна үндсэн гүйцэтгэгч “СССС” ХХК-ийн захирал Лү, зөвлөх компанийн захирал н.Нанзаддорж, туслан гүйцэтгэгч “Арж роуд”, “Түм арвижих” ХХК-иудын удирдлагуудтай уулзалт хийж зам барилгын ажлыг эрчимжүүлэх “Эрчимжүүлсэн ажлын төлөвлөгөө” боловсруулан есдүгээр сарын 9-ний өдрөөс хэрэгжүүж байна.  

    Тус төлөвлөгөөний дагуу ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 07-21 цаг хүртэл авто замын ажлыг гүйцэтгэх, ажиллах хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлэх, урамшуулалт аян зарлах, гүйцэтгэгч компаниуд ажлын зохион байгуулалтаа сайжруулах, уялдаа холбоогоо хангаж ажиллахаар болов. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу есдүгээр сарын 12-ны өдөр дүйцүүлэх албаны 35 цэрэг авто замын бүтээн байгуулалтад оролцохоор явлаа.

  Энэхүү авто замын ажилд өндөр цалинтай ажиллаж нутгийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

      Хатавчийн давааны замыг засварлах ажлыг “Завхан АЗЗА” ТӨХК гүйцэтгэж эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 20-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус зам засварын ажил дууссанаар есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд тээврийн хэрэгслүүд Хатавчийн даваагаар зорчино. Энэ хугацаанд Загастайн давааны ус шүүрч, нэвчилт явагдаж байгаа оройн  хэсгийн дөрвөн км, хясааны хэсгийн зургаа орчим км замуудаас бусад замыг хучиж дуусгахаар төлөвлөж байна.

      Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дээр дурьдсан хугацаанд бага зэрэг өөрчлөлт орж болзошгүй байгаа ч замын гүйцэтгэгч компаниудаас шалтгаалах бүхий л арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллах юм.

      Хатавчийн давааны замыг засах хугацаанд жолооч нар замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, аль болох зам засварын ажлын гүйцэтгэлд саад учруулахгүй байхыг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э