/ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ УЛИАСТАЙ СУМААС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЖ ХӨЛ ХОРИОГ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ТОГТООХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ УЛИАСТАЙ СУМААС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЖ ХӨЛ ХОРИОГ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ТОГТООХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

     Өчигдөр буюу 7-р сарын 25-ны өдөр Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэж шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Тус шөнө Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч 07 сарын 26-ны өдрийн 07 цагт шинжилгээ хийж хариу сөрөг гарсан байна.
Иймд:
Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т "Дараах тохиолдолд булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно" гэж заасны дагуу
Нэгдүгээрт, Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан
Хоёрдугаарт, тарваган тахлын уушгины хэлбэр байх магадлал багатай
Гуравдугаарт, 1-р хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
1. Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах
2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоохоор тус тус шийдвэрлэв.
Оношийг эцэслэн тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э