/ Хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Сүүлийн үед байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харуул хамгаалалт сул, эд зүйлээ ил задгай орхих, бүртгэлээр хүлээлцдэггүйтэй холбоотойгоор хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Иймд гэмт халдлагад өртөхгүйн тулд:
1. Үйл ажиллагаа явуулж буй ажлын байрандаа дотоодын хяналт тавьж, хариуцлагатай жижүүр, зохион байгуулагч, хамгаалагч, харуул зэрэг хүмүүсийг үүрэгжүүлэн, байнгын хяналт тавьж ажиллах.
2. Эдгээр албан тушаалд авч ажиллуулах хүмүүсээ сайтар судлан, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаар лавлагаа гаргуулах.
3. Албан өрөө, ажлын байр, агуулах болон бусад өрөө тасалгаандаа өөрсдөө архидах, гадны хүмүүсийг авчирч согтууруóлах ундаагаар дайлах зэрэг зохисгүй байдал гаргахгүй байх.
4. Үйлчилгээний танхим болон гадна, дотор орчиндоо хяналтын камер байрлуулж, дохиоллын системд холбуулах.
5. Гэмт халдлагад өртөхгүй байх бүх талын арга хэмжээг дотооддоо зохион байгуулан, ажилтан, алба хаагчиддаа хууль дүрмийг ойлгуулан таниулах, Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар дотооддоо болон үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ хууль тогтоомжийг мэдээллэх, сурталчлах, ажилчин алба хаагчаасаа хэрэг зөрчилд холбогдуулахгүй байх талаар Цагдаагийн газартай хамтран тодорхой төрлийн ажил зохион байгуулахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э