/ НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2018”-Д ОРОЛЦСОН СУРГУУЛИУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2018”-Д ОРОЛЦСОН СУРГУУЛИУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

      Сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 55 хүүхэд, багачууд оролцож “ Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт” гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулж тэмцээнд нийлбэр дүнгээр Чандмана эрдэнэ лаборатори сургууль тэргүүлсэн бол Жавхлант цогцолбор сургуулийн баг удаалж, гутгаар байрыг Бүрэн дунд 3 дугаар сургууль, тусгай байрыг Бүрэн дунд Дэвшил сургуулийн хүүхдүүд эзэлсэн байна. Тэмцээнд баг тамирчидаа удаа дараа амжилттай бэлтгэн оролцуулсан 3 дугаар сургуулийн багш Ш.Нарантуяа, 4 дүгээр сургуулийн багш Г.Бямбасүрэн нарыг Цагдаагийн газрын баярын бичгээр шагнаж сурагч Б.Галбадрах, Р.Баасандорж, А.Анударь нарыг , “Авхаалжтай хүүхэд”-ээр шалгаруулж Өргөмжлөл медалиар шагнав. Энэ удаагийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’ тэмцээнийг Аймгийн ГХУСАЗСЗөвлөл, Боловсрол соёл урлагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Замын цагдаагийн тасаг, Завхан аймаг дахь Улаан загалмайн хороо, Завхан аймаг дахь албан журмын даатгагчдын холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадалтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, анхны тусламжийн мэдлэг олж авлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э