Аймгийн зүүн, хойд, баруун бүсийн сумдын “Ногоон гэрэл цагаан шугам-2015” уралдаан тэмцээн зохион явуулсан тухай
Цагдаагийн газраас бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох, дадлага эзэмшүүлэх, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ГХУСАЗСС, Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 2-3 ангиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” уралдаан тэмцээнийг бүсчилсэн байдлаар зохион явууллаа.
Энэхүү “Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” уралдаан тэмцээний баруун бүсийн тэмцээнийг 2015 оны 05 дугаар сарын 12-нд Ургамал суманд, хойд бүсийн сумдын тэмцээнийг мөн сарын 14-ны өдөр Сонгино суманд, зүүн бүсийн сумдын тэмцээнийг 16-ны өдөр Тосонцэнгэл суманд тус тус зохион байгуулж явууллаа.
Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаа бүрт тухайн сумын Засаг дарга, ИХТ-ийн дарга, сургуулийн захирал, цагдаагийн хэсэг, тасаг, хэлтсийн дарга нарын албаны хүмүүс оролцлоо.
Уг тэмцээнд 19 сумын 24 сургуулийн 39 багийн 234 сурагчид оролцож, 2500 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх, сурагчид багаа хөгжөөн дэмжиж оролцлоо.
Уралдаан тэмцээнд оролцогч багууд мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, гэрийн даалгавар, жүжигчилсэн тоглолт, буухиа, хувцаслалт зэрэг 7 төрлүүдээр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж уралдлаа.
Тэмцээний гэрийн даалгавраар багууд тус бүр сургуулийнхаа гаднах замын явган хүний гарцыг тодруулж будах, замын тэмдэг байрлуулах, хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр повер пойнт дээр сургалтын материал бэлтгэж, сургууль, цэцэрлэгийн 3100 орчим хүүхдэд сургалт хийж, хүүхэд, эцэг, эхчүүдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 7250 орчим санамж, сэрэмжлүүлэг, үзүүлэн таниулах материал тарааж, ажилласан талаар баримтжуулан материалыг ирүүлсэн байна.
Мөн баруун бүсийн сумдын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байранд 87,6 оноогоор Яруу сумын Бүрэн дунд сургуулийн Т.Лхагва-Очир ахлагчтай “Золбоо” баг, дэд байранд 85,0 оноогоор Эрдэнэхайрхан сумын Бүрэн дунд сургуулийн Г.Өргөжих ахлагчтай “Жавхаа” баг, гутгаар байранд 82.6 оноогоор Яруу сумын Бүрэн дунд сургуулийн С.Наранжаргал ахлагчтай “Жавхаа” баг тус тус шалгаран өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Энэхүү хойд бүсийн сумдын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байранд 89,2 оноогоор Сонгино сумын Бүрэн дунд сургуулийн Б.Пүрэвдорж ахлагчтай “Ногоон гэрэл” баг, дэд байранд 87,5 оноогоор Баянхайрхан сумын Бүрэн дунд сургуулийн Г.Үйлст ахлагчтай “Ногоон гэрэл” баг, гутгаар байранд 85.8 оноогоор Цэцэн-Уул сумын Бүрэн дунд сургуулийн О.Анунзаяа ахлагчтай “Гэрлэн дохио” баг тус тус шалгаран өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Мөн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байранд 97,5 оноогоор Тосонцэнгэл сумын бүрэн дунд 1 дүгээр сургуулийн Б. Хулан ахлагчтай “Шинэ гарц” баг, дэд байранд 85,8 оноогоор Тосонцэнгэл сумын бүрэн дунд 1 дүгээр сургуулийн Г.Бямбадорж ахлагчтай “Сүлд” баг, гутгаар байранд 75.3 оноогоор Их-Уул сумын бүрэн дунд сургуулийн Б.Самгарьд ахлагчтай “Жавхаа” баг тус тус шалгаран өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Мөн тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд батламж, дурсгалын зүйл гардууллаа.