/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажил амжилттай зохион байгуулагдлаа.

Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажил амжилттай зохион байгуулагдлаа.

Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх

ажил амжилттай зохион байгуулагдлаа. 

            Тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны ажлын төлөвлөгөөний  2 дугаар бүлгийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, шалган зааварчилж, иргэд-олон нийтэд хууль сурталчлах ажлын хэсэг Завхан аймгийн урд чиглэлийн сумууд болох Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй сумдад   2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс мөн сарын 11-ний хооронд ажиллаа.

            Ажлын хэсгийг аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн ахалж,  хяналтын  прокурор, хууль цаазын зөвлөх Ч.Алтансүх, Нэгдсэн эмнэлгийн Хавдар судлалын их эмч Д.Уугантөгс, Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч, /орлогч/ цагдаагийн дэд хурандаа О.Одхүү, Хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Өлзийжаргал, олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярмаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Батбаатар, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Оюунтунгалаг, цагдаа- жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Баасанжав, Алдархаан сумын олон нийтийн цагдаагийн ажилтан Ө.Цэрэндорж, Иргэний зөвлөлийн гишүүн Ш.Чулуунбаатар нар ажиллаа.

Ажлын хэсгийнхэн Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан гэсэн чиглэлээр сумдад ажиллаж, Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярмаа, хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б. Алтансүх нар сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг шалган зааварчиллаа.

Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн иргэд хөдөлмөрчдөд аймаг, сумын 2014 оны эрүү хэв журмын нөхцөл байдлын талаар,  Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярмаа аймгийн ГХУСАЗСЗ, цагдаагийн газраас гэр хүчирхийлэлтэй тэмцэх, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлын талаар тус тус мэдээлэл хийлээ.

 Мөн дээрх сумдад үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцсон нийт 24 багийн дунд Монгол Улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал сэдвээр “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулан, шилдгүүдийг шалгаруулан, шагнаж урамшуулан, “Энхийн харуул” хамтлагийн хэсэгчилсэн тоглолтоор үйлчилж, үдшийн цэнгүүнийг зохион явууллаа.

            “Дэвжээ” тэмцээнд оролцсон багууд урьдчилан сонгосон хуулийн хэрэгжилт орон нутагт ямар байгааг жүжигчлэн харуулж,  шог дуугаар илэрхийлэн, ханын сонин, брошур, гарын авлагаараа дамжуулан иргэдэд хууль сурталчиллаа. Сум бүрт “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж эхний гурван байрыг эзлүүлж дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа. Үүнд:

  1. Цагаанхайрхан суманд зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээнд нийт 6 баг оролцож тэмцээнийг 6 төрлөөр зохион явуулсан ба нийлбэр дүнгээр 78.0 оноогоор  Бүрэн дунд сургуулийн “Учиртай-8” баг тэргүүлж, 77,8 оноогоор “Эрүүл мэндийн төвийн “Татахгүй, утахгүй, хорлохгүй” баг хоёрдугаар байр, 76.9 оноогоор сумын ЗДТГ-ын “Сүлд” баг гутгаар байр тус тус эзэллээ.
  2.  Шилүүстэй суманд зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээн нийт 5 баг оролцож 81,3 оноогоор Шилүүстэй сумын  бүрэн дунд сургуулийн “Хүчирхийлэл дор хайр цэцэглэхгүй” баг түрүүлж, Хүн эмнэлгийн “Сарнай” баг хоёр дугаар байр, Соёлын төвийн “Ялан дийлье” гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
  3. Отгон суманд зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээн нийт 5 баг оролцож 80,9 оноогоор  “Чандмань-Эрдэнэ” баг тэргүүлж, 80,3 оноогоор “Асуури” баг хоёрдугаар байр, 77,4 оноогоор сумын “Сүлд” баг гурав дугаар байр тус тус эзэллээ.
  4. Цагаанхайрхан суманд зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээн нийт 5 баг оролцож 78.6 оноогоор бүрэн дунд сургуулийн “No smoking” баг тэргүүлж, 77.4 оноогоор Эрүүл мэндийн төвийн “Нутгийн зам” баг хоёрдугаар байр, 76.1 оноогоор  Соёлын төв болон бусад хамтарсан байгууллагуудын “Сэрэмж” баг гуравдугаар байр тус тус эзэллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна