/ “Соёлтой жолооч” арга хэмжээ зохион байгууллаа.

“Соёлтой жолооч” арга хэмжээ зохион байгууллаа.

Тус аймгийн олон нийтийн “Шинэ завхан”-телевизтэй хамтран аймгийн нутаг дэвсгэрт болон Улиастай суманд гарч байгаа Хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлийн шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, тэдгээртэй холбогдон гарсан эрх зүйн актуудыг иргэдэд сурталчилах зорилгоор Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас зохиож буй “Соёлтой жолооч” арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөнд соёлтой оролцсон, техникийн хувьд бүрэн бүтэн, бичиг баримт зөрчилгүй, иж бүрдэлтэй жолооч нарыг шалгаруулах зорилгоор нэвтрүүлэг бэлтгэж 3 жолоочийг шалгарууллаа.

Шалгаруулалтанд Тида маркын 58-96 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жаргалант багийн иргэн Б.Жавзандорж, Аксент маркыг 53-28 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Чигэстэй багийн иргэн Б.Мангалхам, Королло маркын 59-98 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Болд нар шалгарсан бөгөөд “Соёлтой жолооч” нарт “Пратикал” даатгал ХХК-ны гарын бэлэг, батламж, “Арвай” нарийн боовны цехээс 30,000 төгрөгний үнийн дүнтэй дүйцэх бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг, Солонгос авто сэлбэгийн дэлгүүрээс 20%-ийн хямдралтай автомашины сэлбэг худалдаж авах эрхийн бичиг, Очирхайрхан          гоо сайханы дэлгүүрээс 20%-ийн хямдралтай бараа худалдаж авах эрхийн бичгээр тус тус шагнав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э