/ Мэдээ мэдээлэл / “ Хөдөлмөрийн алдар” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

“ Хөдөлмөрийн алдар” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Завхан аймаг дахь цагдаагийн газраас “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр”-т гарч буй  цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч /  орлогч/, цагдаагийн дэд хурандаа                  Н. Баатар, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б. Ганзориг нарт  хүндэтгэл  үзүүлэх, цагдаагийн газрын залуу, дунд, ахмад үеийн холбоог бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний дунд ахмад ажилтнуудтай уулзалт, яриа хийлгэж, тэдний мэдлэг оюун, ажил амьдралын баялаг туршлагаас суралцуулах зорилготой “Хөдөлмөрийн  алдар” хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд цагдаагийн газрын алба хаагчид, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч буй алба хаагчдын гэр бүл, төрөл садан, дотны найз нөхөд оролцлоо.

 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр хаасны тэтгэвэрт гарч буй 2 алба хаагчын ажиллаж байсан үеийн “Түүх өгүүлсэн гэрэлт зургууд” цомгийг танилцуулж, алба хаагчдын дурсамж яриа, сэтгэгдлийг сонслоо.

 Уг арга хэмжээний үеэр Цагдаагийн газар болон алба хаагчдын ажиллаж байсан тасаг, албадаас  “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр”-т гарсан  2 алба хаагчдаа хүндэтгэл үзүүлж хөрөг зураг, дурсгалын зүйл гардууллаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна