/ “Сахилгын зөвлөгөөн” зохион байгуулагдлаа.

“Сахилгын зөвлөгөөн” зохион байгуулагдлаа.

Завхан аймаг цагдаагийн газрын “Сахилгын зөвлөгөөн”  2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Сахилгын зөвлөгөөний хуралд тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 100%-ийн ирцтэйгээр оролцлоо.

 2014 онд цагдаагийн газраас дэвшүүлсэн зорилт, алба хаагчдын сахилга ёс зүй, албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой гарсан сахилгын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

 Мөн цагдаагийн газрын түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын дүнг хэлэлцэж, цагдаагийн газрын даргын тушаалаар “Ойг тэмдэглэн өнгөрүүлэх” ажлын хэсгийн ажлыг үнэлж, ойд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсэгт томилогдож, цагдаагийн байгууллагын үндсэн үүрэгт ажил болон тохижилт, соёлжилт, бүтээн байгуулалт, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдийг баталсан төлөвлөгөө, удирдамж, хөтөлбөрийн хүрээнд бэлтгэл сайтай, өндөр хэмжээнд байгуулсан тул Цагдаагийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр ажлын хэсгийн ахлагч, ахлах мөрдөн байцаагч / орлогч/, цагдаагийн хошууч О. Одхүү, гишүүдэд Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б. Батдэлгэр, Хөдөлгөөний аюулгүй байдыг хангах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж. Үүрийнцолмон, бэлтгэл дэд хурандаа Батнасан, ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Б. Ганбат, Хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л. Өлзийжаргал, сэтгэлзүйч, цагдаагийн дэслэгч П. Даваахүү нарыг  тус шагналаа.

Цагдаагийн газрын түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд хөтлөгдсөн 17 хавтас материал, зургийн цомог зэргийг ажлын хэсгийн ахлагч цагдаагийн хошууч                О. Одхүү цагдаагийн газрын “Музей”-д хүлээлгэн өглөө.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э