/ “Ахлагч нарын зөвлөгөөн-2015” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

“Ахлагч нарын зөвлөгөөн-2015” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

           Ахлагч бүрэлдэхүүний албаны бэлэн байдлын хангах зорилготой “Ахлагч нарын нэгдсэн III зөвлөгөөн”-ийг 2015 оны 01 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөний үеэр зохион байгуулагдсан кросс гүйлтийн тэмцээнд Нөмрөг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц. Гантулга, буудлагын тэмцээнд Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ш. Батбаатар, эрхзүйн шалгалтанд Харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч              Ж. Нацагдорж, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх тэмцээнд харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М. Лхагвадорж нар тэргүүн байр эзэллээ.

 “Ахлагч нарын зөвлөгөөн-2015”-ны нийлбэр дүнгээр  тэргүүн байранд Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б. Энхбат, дэд байранд Хөдөлгөөний аюулгүй байдал хангах тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц. Буяннэмэх, гутгаар байранд Тэс сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д. Жамъяндорж, тусгай байранд харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж. Нацагдорж, Нөмрөг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц. Гантулга нар тус тус шалгарч цагдаагийн газрын Өргөмжлөл, цалингийн хувиар шагнагдлаа.

 Мөн буудлагын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ш. Батбаатар Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” медалиар, Тэс сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Я. Мөнхтөр Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсний 85 жилийн ойг тохиолдуулан Завхан АЗЗА төрийн өмчит компаний өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э