/ ЦАГДААГИЙН ЦОЛ ОЛГОЛОО

ЦАГДААГИЙН ЦОЛ ОЛГОЛОО

     Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/972, Б/973, дугаар тушаалуудаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдад цагдаагийн "АХМАД" цол олголоо.
Цагдаагийн ахмад цолоор:
1. Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ханбүргэд
2. Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Амгаланбаатар
3. Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бямбазоригт
4. Алдархаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуяг
5. Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Пүрэвжаргал
6. Жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Банзрагч нарын цолыг цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа Н.Отгонжаргал гардуулж ажлын амжилт хүслээ.
Цол шагнагдсан алба хаагч нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э