/ ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМАНД ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЛАА

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМАНД ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЛАА

        Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул өнөөдөр аймгийн Онцгой комисс яаралтай хуралдлаа.
Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1. Нэгдүгээр хавьтлуудыг гэрийн тусгаарлалт, хяналтад авах
2. Зоонозын өвчин судлалын төв хоёрдугаар хавьтлуудыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах
3. Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 7-р сарын 25-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг тус тус гаргалаа.
Аймгийн 17 сум тарваган тахлын байгалын голомттой тул ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байх, хорио цээрийн дэглэмийг сайтар сахихыг уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э