/ ТА ЗААВАЛ УНШААРАЙ

ТА ЗААВАЛ УНШААРАЙ

     Гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн гэмт хэрэг гарч, нэг нь хохирогч, нөгөө нь гэмт хэрэгтэн болдгийг анхаараарай. 13-14 дүгээр зууны үед Их Монгол Улс болон Монголын эзэнт гүрний захиргаанд байсан улс орнуудад дагаж мөрдөгдөж байсан төрийн үндсэн гол хууль нь “Их Засаг” хууль байсан. Уг хууль бидний үед бүрэн эхээрээ уламжлагдан үлдээгүй ч бичигдмэл хууль байсан гэдэг нь түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. “Их Засаг” хуулийн 48 дугаар зүйлд: “бусдын эхнэр нөхөртэй садарлагсад, хүйс нэгтнүүд хоорондоо садарлагчдыг алмой” гэж заажээ. Энэ нь гэр бүлийг хамгаалсан чухал заалт юм. Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хуурч мэхлэх нь худал хуурмаг явдлын эх үндэс болж, хэрүүл тэмцэл үүсгэх, салах сарних гол шалтгаан болдог. Үүнээс болж үр хүүхдээ өнчрүүлэх, тэдний хүмүүжил ёс суртахууныг булингартуулах хорт үр дагавартайг ойлгон ухаарч, уг асуудлыг онц ноцтой гэмт хэргийн төвшинд тавьжээ. “Их засаг ” хуулинд худал хэлэх, хуурах, мэхлэх явдлыг жигшин үзэж, энэ бүхний үндэс нь нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр бие биеэ хуурах зохисгүй хандлагаас үүсдэг гэж үзэж, уг асуудлыг гаргасан хүмүүсийг алах ялаар шийтгэж байжээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э