/ Хэн нэгний дур хүслээс болж хүүхэд өнчрөх ёсгүй

Хэн нэгний дур хүслээс болж хүүхэд өнчрөх ёсгүй

    Гэр бүлийн үнэт зүйл нь элэг бүтэн хамтдаа байж, бие биедээ хүндэтгэлтэй хандан, ёс суртахуунтай, зөв харилцаа хандлагыг бий болгох явдал юм. Гэр бүл доторх харилцаа нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн уур амьсгал, зан суртахууны төлөвшилтөөс ихээхэн хамаардаг. Хүн хамгийн сайхан мэдрэмж, таашаал, хайрыг гэр бүлээсээ л олж авдаг. Хүн ямар нэгэн гэр бүлд төрж,
өсөн хүмүүжиж, өөрөө шинэ гэр бүлийг бий болгон энэ хорвоог элээдэг жамтай. Хосууд хайр сэтгэлдээ харилцан хүндэтгэлгүй хандаж, бие биенээ хуурдаг бол маш аюултай. Гэр бүлийн харилцааг бусниулдаг хамгийн аюултай зүйл бол эхнэр, нөхрийн хэн нэг нь ханилсан ханиасаа урвах, өөр хүнтэй эр, эмийн харилцаа тогтоох явдал юм. Энэ нь зарим тохиолдолд даамжирсаар гэр бүл салах, хүүхэд өнчрөх, үргэлжлүүлэн хамт амьдралаа гэхэд хэрүүл маргаан, үл ойлголцол, цөхрөл гээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Улмаар хүүхэд хичээл сурлагадаа муудах, гэр орноосоо дайжих, хэн нэгэнд итгэх илтгэл алдрах, бусдад уруу татагдан гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох явдал ихээр гардаг. Иймд та гэр бүлдээ халуун дотно уур амьсгалыг бүрдүүлж, аз жаргалтай, бат бөх байлгахыг хүсч байгаа бол гэр бүлээс гадуурх харилцааг тэвчээрэй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э