/ 2020 оны эхний 5 сарын нөхцөл байдлын мэдээ

2020 оны эхний 5 сарын нөхцөл байдлын мэдээ

       Завхан аймгийн хэмжээнд 2020 оны эхний 5 сард нийт 105 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувь буурсан боловч согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 37 бүртгэгдсэн нь 37.0 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь 66.6 хувиар, хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 31 бүртгэгдсэн нь 10.8 хувиар тус тус өмнөх оны мөн үеэс өссөн байна. Гэмт хэрэг үйлдэгсдийн ихэнх нь 18-37 насны залуучууд байна. Архи ууснаар таны амьдрал хэзээ ч сайн сайхан болохгүй, хань ижил, үр хүүхэд, найз нөхдөөсөө холдож хөндийрнө. Архи ууж, ухаанаа алдсанаар гэмт хэрэг, зөрчилд холбогдоно, амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа ч хохирч болзошгүй. Иймд залуучууд та бүхэн архинаас ямагт татгалзаж, хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бусадтай маргалдахаас зайлсхийхийг анхааруулъя.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Bettina:
164.92.156.61
https://rocketqueen-1.win/
2024-03-13 13:45:40
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э