/ Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх тохиолдолд бүрдүүлэх материал

Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх тохиолдолд бүрдүүлэх материал

Галт зэвсэг худалдаж байгаа болон худалдаж авсан 2 тал нь: 

1.  Галт зэвсгийг шилжүүлэн бүртгэхийг хүссэн өргөдөл /НЦГ-т/

2.  Худалдах, худалдан авах, Бэлэглэлийн, Өвлөлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан байна. /Гэрээнд хоёр талын иргэний үнэмлэх болон галт зэвсгийн гэрчилгээ давхар батлагдсан байх

Галт зэвсэг худалдаж байгаа иргэн, байгууллага нь:

3. Галт зэвсгээ харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад жил бүр бүртгүүлсэн, татвар төлсөн тэмдэглэгээ хийлгэсэн байх /гэрчилгээний 14, 15-р хуудас/

4. Хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэсэн тэмдэг даруулсан байх

Галт зэвсэг худалдан авч байгаа иргэн нь: 

5. 2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн/

6. Иргэний үнэмлэхийн хуулбар /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/

7. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/

8. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/

9. Галт зэвсэг эзэших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 8811-3438, 9302-4600/

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд даваа гарагт 14:00-16:00, пүрэв гарагт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж тодорхойлолт авсан байх /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/

11. Тэмдэгтийн хураамж 5000 төгрөг тушаасан баримт /Улаанбаатар банк 2611175861 тоот данс. Хүлээн авагч нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э