/ БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн Б/321 дүгээр тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Завхан аймаг дахь Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Гантөмөр, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Золжаргал, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Баттүвшин нар хугацааны “ДЭД ХУРАНДАА” цолоор шагнагдлаа. Цолыг цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу гардуулж баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
     Ийнхүү тус цагдаагийн газарт нэг өдөр гурван алба хаагч цагдаагийн дэд хурандаа хэмээх эрхэм цолоор шагнагдсан түүхэнд тодоор үлдэхээр үйл явдал болж байна. Цол шагнагдсан та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг нийт бие бүрэлдэхүүний өмнөөс хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

Э